“БҮРЭН СКОР ЗМС” ХХК-ИЙН CREDIT.BURENSCORE.MN СИСТЕМИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

  1. 1. Ерөнхий нөхцөл

    “Бүрэн скор ЗМС” ХХК /цаашид “Үйлчилгээ үзүүлэгч” гэх/ нь Монголбанкнаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч компани юм. Энэхүү Үйлчилгээний нөхцөлөөр Хэрэглэгч нь Үйлчилгээ үзүүлэгчийн burenscore аппликэйшн /цаашид “апп” гэх/-ээр дамжуулан зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх нөхцөл, талуудын эрх, үүрэг, төлбөр төлөхтэй холбоотой харилцааг зохицуулна.
    Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь иргэн эсвэл хуулийн этгээд байхаас үл хамааран Үйлчилгээ үзүүлэгчтэй байгуулж буй эрх зүйн үр дагавар бүхий гэрээ юм.

    Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь иргэн эсвэл хуулийн этгээд байхаас үл хамааран Үйлчилгээ үзүүлэгчтэй байгуулж буй эрх зүйн үр дагавар бүхий гэрээ юм.

    Зөвлөмж:Хэрэглэгч та энэхүү Үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцаж, зөвшөөрөх эсэхээ шийдэхийг зөвлөж байна. Та доод хэсэгт байрлах “зөвшөөрөх” товчлуурыг дарснаар уг үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, баталгаажуулсан ба энэхүү үйлчилгээний нөхцөл бүхий гэрээ хүчин төгөлдөр гэж үзнэ.
  2. 2. Нэр томъёо

    2.1.
    “Үйлчилгээ үзүүлэгч” гэж Бүрэн скор ЗМС ХХК-ийг;
    2.2.
    "Зээлийн мэдээлэл" гэж зээлдүүлэгчийн өмнө хууль, гэрээгээр хүлээсэн зээлдэгчийн зээл, төлбөрийн талаарх мэдээллийг;
    2.3.
    "Зээлийн мэдээллийн сан" гэж Монголбанк болон зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийн эзэмшиж байгаа зээлдэгчдийн зээлийн мэдээллийг;
    2.4.
    "Зээлдэгчийн зөвшөөрөл" гэж зээлдэгчээс Зээлийн мэдээллийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэдээллийг зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдэд өгөхийг зөвшөөрсөн баримтыг;
    2.5.
    "Зээлдүүлэгч" гэж банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, түүнчлэн зээлдэгчээс гэрээ, эсхүл хуульд заасны дагуу зээл, төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий иргэн, хуулийн этгээдийг;
    2.6.
    "Мэдээлэл нийлүүлэгч" гэж зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр зээлдэгчийн зээл, төлбөрийн үүргийн талаарх мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлж байгаа зээлдүүлэгч, төрийн байгууллагыг;
    2.7.
    "Хэрэглэгч" гэж зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдтэй гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээд болон ДАН систем ашиглан Апп-ыг ашиглаж мэдээлэл авахыг хүссэн мэдээлэл нийлүүлэгч, иргэн, хуулийн этгээд, зээлдэгчийг;
    2.8.
    "Хэрэглэгч" гэж зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдтэй гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээд болон ДАН систем ашиглан Системийг ашиглаж мэдээлэл авахыг хүссэн мэдээлэл нийлүүлэгч, иргэн, хуулийн этгээд, зээлдэгчийг;
    2.9.
    "Зээлийн лавлагаа" гэж зээлийн мэдээллийн сангаас цахим болон бичгийн хэлбэрээр Хэрэглэгчид өгөх зээлийн мэдээлэл, зээлийн түүхийн мэдээлэл болон хэрэглэгчийн зээлжих чадварийг илэрхийлэх бусад бүтээгдэхүүнийг бүхэлд нь ойлгоно.
  3. 3. Системд нэвтрэх

    3.1.
    Иргэнсистемд дараах байдлаар нэвтрэх боломжтой. Үүнд:
    3.1.1. Цахим орчинд иргэнийг таньж баталгаажуулах “ДАН” танилт нэвтрэлтийн системээр;
    3.1.2. Апп-д бүртгүүлсэн хэрэглэгчийн эрхээр.
    3.2.
    Хуулийн этгээдапп-д дараах байдлаар нэвтрэх боломжтой. Үүнд:
    3.2.1. Тоон гарын үсэг ашиглан “ДАН” танилт нэвтрэлтийн системээр.
    3.3.
    Апп-д ашиглагдах Хэрэглэгчийн регистрийн дугаар, нууц үг, тоон гарын үсэг, гар утас болон цахим шуудан руу мессежээр илгээдэг нэг удаагийн нууц кодын аюулгүй байдлыг Хэрэглэгч хариуцна.
    3.4.
    Хэрэглэгч өөрийн мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс хандсан төхөөрөмжийн мэдээллийг Апп-аас харж нягталж байх, үйлчилгээ авч дууссан тохиолдолд апп-аас зайлшгүй гарах шаардлагатай. Хэрэглэгчийн өөрийн буруутай үйл ажиллагаанаас болж түүний хувийн болон бусад мэдээллийн аюулгүй байдалд учирсан аливаа эрсдэл, хохирлыг Үйлчилгээ үзүүлэгч хариуцахгүй.

  4. 4. Зээлдэгчийн зөвшөөрөл

    4.1.
    Үйлчилгээ үзүүлэгч нь таны дараах мэдээллийг цуглуулж, боловсруулж, дамжуулж, ашиглахыг Хэрэглэгч зөвшөөрч байна. Ийнхүү зөвшөөрөл өгсөнтэй холбоотойгоор Үйлчилгээ үзүүлэгч дахин бичгээр зөвшөөрөл авах шаардлагагүй болно. Үүнд:
    4.1.1.
    Эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг , байршил, иргэний бүртгэлийн болон регистрийн дугаар, хөрөнгө, санхүүгийн мэдээлэл, боловсрол, цахим баримт бичиг , хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээлэл;
    4.1.2.
    Танилт нэвтрэлтийн нэгдсэн систем /ДАН/, Төрийн мэдээлэл солилцооны систем /ХУР/ дэх мэдээлэл;
    4.1.3.
    Холбоо барих мэдээлэл буюу утасны дугаар, шуудангийн хаяг , и-мэйл хаяг;
    4.1.4.
    Хөдөлмөр эрхлэлт, ажил, гэр бүлийн байдлын талаарх мэдээлэл, гадаад иргэний хувьд татвар төлөгчийн дугаар;
    4.1.5.
    Үйлчилгээ үзүүлэгчийн цахим хуудас, апп, бусад цахим сувагт үүсгэсэн Хэрэглэгчийн бүртгэлийн талаарх мэдээлэл, Үйлчилгээ үзүүлэгчийн цахим бүтээгдэхүүн үйлчилгээнд хандсан төхөөрөмжийн IP хаяг, хандалтын түүх;
    4.1.6.
    Үйлчилгээ үзүүлэгчтэй аливаа хэлбэрээр харилцахдаа (компанид хандах, компанийн маягт , анкетыг бөглөх, биечлэн, утсаар, и-мэйлээр, цахимаар болон бусад хэлбэрээр Үйлчилгээ үзүүлэгчтэй харилцах зэрэг) Үйлчилгээ үзүүлэгчид өгөх аливаа мэдээлэл;
    4.1.7.
    Хэрэглэгчийн зээлийн лавлагаа, зээлийн түүх, зээлжих чадварын зэрэглэл болон Үйлчилгээ үзүүлэгчээс авч буй бусад бүтээгдэхүүн, үйлчилгээ, түүний талаарх мэдээлэл;
    4.1.8.
    Хэрэглэгчийн ашиглаж буй Үйлчилгээ үзүүлэгчийн бүтээгдэхүүн үйлчилгээ хүргэх сувгийн талаарх мэдээлэл;
    4.1.9.
    Үйлчилгээ үзүүлэгчийн дэвшилтэт технологийн шийдэл бүхий системийг ашиглаж буй төхөөрөмжийн мэдээлэл
    4.1.10.
    Зээлийн мэдээллийн тухай хуулиар Үйлчилгээ үзүүлэгч цуглуулж, боловсруулж, ашиглахыг зөвшөөрсөн бусад мэдээлэл.
    4.1.
    Энэхүү Үйлчилгээний нөхцөлд заасан Хэрэглэгчийн хувийн мэдээллийг Үйлчилгээ үзүүлэгч дараах хэлбэрээр ашиглахыг зөвшөөрч байна. Үүнд:
    4.2.1.
    Мэдээлэлтэй танилцах, цуглуулах, өөрчлөх, шинэчлэх, нэмэлт оруулах, дүн шинжилгээ хийх хэлбэрээр боловсруулах;
    4.2.2.
    Зээлдэгчтэй холбоотой Зээлийн мэдээллийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэдээллийг цуглуулж зээлийн мэдээллийн сан бүрдүүлэх;
    4.2.3.
    Зээлийн мэдээллийн санд цуглуулсан зээлийн мэдээллийг боловсруулж, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн зээлийн лавлагаа, бусад бүтээгдэхүүн болгож борлуулах,
    4.2.4.
    Зээлдэгчийн зээлжих чадварт зэрэглэл тогтоох; 2.5. Зээлийн мэдээлэлд үндэслэн эдийн засаг , зах зээлийн судалгаа, дүн шинжилгээ хийх;
    4.2.6.
    Зээлийн мэдээллийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор;
    4.2.7.
    Үйлчилгээ үзүүлэгчид өгсөн мэдээллийн үнэн зөв эсэхийг нягтлах, баталгаажуулах зорилгоор;
    4.2.8.
    Хэрэглэгчид үйлчилгээ үзүүлэх, Хэрэглэгчийг бүртгэх зорилгоор;
    4.2.9.
    Үйлчилгээ үзүүлэгчид ирүүлсэн хүсэлт, санал, гомдлыг зайнаас болон биечлэн хүлээж авах, дүн шинжилгээ хийх, шийдвэрлэх, хариу өгөх зорилгоор;
    4.2.10.
    Хэрэглэгчид үйлчилгээ үзүүлэх явцад хувийн мэдээллийн зөрүүтэй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, танин баталгаажуулах зорилгоор;
    4.2.11.
    Хууль тогтоомжид заасан эрх бүхий этгээдэд тайлан, мэдээ бэлтгэн хүргүүлэх зорилгоор;
    4.2.12.
    Хууль тогтоомжид заасан бусад хэлбэрээр үйл ажиллагаандаа ашиглах.
    4.3
    Үйлчилгээ үзүүлэгч нь хуульд заасан үндэслэлээр Хэрэглэгч эсхүл түүний хууль ёсны төлөөлөгчөөс олгосон зөвшөөрлийг үндэслэн энэхүү Үйлчилгээний нөхцөлд заасан Хэрэглэгчийн мэдээллийг дараах гуравдагч этгээдэд дамжуулахыг Хэрэглэгч хүлээн зөвшөөрч байгаа болно. Үүнд:
    4.3.1.
    Хууль тогтоомжид заасны дагуу болон гэрээний үндсэн дээр Хэрэглэгчид;
    4.3.2.
    Хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлэх зорилгоор эрх бүхий байгууллагад;
    4.3.3.
    Хууль тогтоомжид заасан бусад этгээдэд.
    4.4
    Мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах хугацаа нь энэхүү Үйлчилгээний нөхцлийн 4.4.1-д заасны дагуу байна.
    4.4.1.
    Хэрэглэгч зөвшөөрлөө цуцлах хүртэл хугацаанд боловсруулж, ашиглана.
    4.5.
    Үйлчилгээ үзүүлэгч нь хуульд заасан болон Хэрэглэгч зөвшөөрснөөс бусад тохиолдолд хүний хувийн мэдээллийг нийтэд ил болгохгүй.
    4.6.
    Хэрэглэгч нь Үйлчилгээ үзүүлэгчид өгсөн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах зөвшөөрлөө хэдийд ч цуцлах эрхтэйг ойлгож байгаа ба ийнхүү цуцлах тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгчид бичгээр хүсэлт гаргана.
    4.7.
    Хэрэглэгч нь Үйлчилгээ үзүүлэгчид мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, дамжуулах зөвшөөрлийг сайн дурын үндсэн дээр өгөх, өгөхөөс татгалзах эрхтэй ба ийнхүү зөвшөөрлийг өгөхөөс татгалзсан, зөвшөөрлөө цуцалсан тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчид үйлчилгээ үзүүлэх боломжгүй болохыг ойлгож байгаа болно.
  5. 5. Зээлийн мэдээллийн үйлчилгээ

    5.1
    Иргэн, хуулийн этгээд нь үйлчилгээ үзүүлэгчийн дараах бүтээгдэхүүн үйлчилгээнээс авч болно.
    5.1.1. Хэрэглэгч зээлийн ерөнхий лавлагааг авах;
    5.1.2. Хэрэглэгч зээлийн дэлгэрэнгүй лавлагааг авах;
    5.1.3. Хэрэглэгч зээлжих чадварын зэрэглэлээ тогтоолгох, хянах;
    5.1.4. Зээлийн мэдээллийн бусад бүтээгдэхүүн үйлчилгээ авах;
  6. 6. Үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг

    6.1.
    Мэдээлэл нийлүүлэгчийн нийлүүлсэн төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, хуулийн этгээдийн өмнө зээл, төлбөрийн үүрэг хүлээсэн зээлдэгчийн зээлийн мэдээллийг цуглуулж, зээлийн мэдээллийн сан бүрдүүлэх, зээлийн мэдээллийг боловсруулж хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн зээлийн мэдээллийн лавлагаа болон бусад бүтээгдэхүүн болгож борлуулах, зээлдэгчийн зээлжих чадварт зэрэглэл тогтоох, зээлийн мэдээлэлд үндэслэн эдийн засаг , зах зээлийн судалгаа, дүн шинжилгээ хийх;
    6.2.
    Зээлийн мэдээллийн үйлчилгээний хөлсийг Хэрэглэгчээр төлүүлэх;
    6.3.
    Өөрийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах, нууц үгээ шинэчлэх, мэдээлэл алдагдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Хэрэглэгчээс шаардах;
    6.4.
    Хэрэглэгчээс ирүүлсэн санал, хүсэлт, гомдлыг шийдвэрлэх зорилгоор шаардлагатай гэж үзсэн баримт материал, тодруулга, тайлбарыг Хэрэглэгчээс гаргуулан авах;
    6.5.
    Хэрэглэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас Үйлчилгээ үзүүлэгчид учирсан хохирлыг барагдуулахыг шаардах;
    6.6.
    Зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагааны талаар иргэн, хуулийн этгээдэд үнэн зөв мэдээлэл, тайлбар өгөх;
    6.7.
    Зээлдэгчийн зээлийн мэдээллийг хадгалах, хамгаалах, аюулгүй байдлыг хангахтай холбоотой арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
    6.8.
    Зээлдэгчийн сүүлийн зургаан жилийн зээлийн мэдээллийг зээлийн лавлагаанд тусгах;
    6.9.
    Систем, сүлжээ, дэд бүтэц, техник хэрэгсэлд өргөтгөл, сайжруулалт, техникийн шинэчлэл хийх, Хэрэглэгчид хүргэх хэлбэрийг өөрчлөх;
    6.10.
    Хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, апп-ыг зүй бусаар, эсхүл хууль бусаар ашиглахаас урьчилан сэргийлэх зорилгоор апп-д хандах хандалт, Хэрэглэгчийн хийж байгаа үйлдлийн түүхийг лог болгон хадгалах, түүнийг хуульд нийцүүлэн ашиглах;
    6.11.
    Зээлийн мэдээллийн санд нийлүүлсэн зээлийн мэдээлэлд оруулсан нэмэлт , өөрчлөлтийг мэдээлэл нийлүүлэгчээс хүлээн авсан даруйд мэдээллийн санд оруулж, мэдээллийг шинэчлэх;
    6.12.
    Хэрэглэгч нь Үйлчилгээний нөхцөлөөр хүлээсэн үүргээ зөрчсөн эсхүл түүний хууль бус үйлдлийн улмаас Үйлчилгээ үзүүлэгчид болон бусад Хэрэглэгчдэд хохирол учирсан бол Хэрэглэгчийн нэвтрэх эрхийг тус нөхцөл байдал арилах хүртэл үйлчилгээг хязгаарлах;
    6.13.
    Үйлчилгээний нөхцөлд нэмэлт , өөрчлөлт оруулах;
    6.14.
    Хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.
  7. 7. Хэрэглэгчийн эрх, үүрэг

    7.1.
    Өөрийн зээлийн лавлагаа болон зээлийн мэдээллийн бусад бүтээгдэхүүн үйлчилгээг зээлийн мэдээллийн сангаас хүссэн үедээ үзэж, хяналт тавих,
    7.2.
    Зөвхөн хуульд заасан зорилгоор зээлийн лавлагаа, зээлийн мэдээллийн бусад бүтээгдэхүүн үйлчилгээг авч ашиглах;
    7.3.
    Өөрийн бүртгэлд холбогдох мэдээллийг үнэн зөв оруулах;
    7.4.
    Хуурамч мэдээлэл оруулахгүй байх;
    7.5.
    Өөрийн зээлийн лавлагааг жилд нэг удаа үнэ төлбөргүй авах;
    7.6.
    Хэрэглэгч нь өөрийн мэдээлэл болон апп руу нэвтрэх нэр, нууц үг, нууц код тэдгээртэй холбоотой мэдээллийг хадгалах, хамгаалах үүрэгтэй бөгөөд апп-ыг ашиглан үйлчилгээ авахдаа мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангах;
    7.7.
    Хэрэглэгч өөрийн мэдээлэл болон апп руу нэвтрэх нэр, нууц үг, нууц код тэдгээртэй холбоотой мэдээллийг алдсан, ДАН нэвтрэлт танилтын системийн алдаанаас үүдэн хэрэглэгчийн мэдээлэл алдагдсан тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгчийг Хэрэглэгчийн Мэдээллийг задруулсан гэж үзэхгүй бөгөөд үүнтэй холбогдуулан Хэрэглэгч, эсхүл гуравдагч этгээдэд хохирол учирсан тохиолдолд тухайн хохирлыг Үйлчилгээ үзүүлэгч хариуцахгүй болно;
    7.8.
    Үйлчилгээ үзүүлэгчид нийлүүлсэн зээлийн мэдээллийн эх сурвалжид эргэлзээтэй байдал үүссэний улмаас уг мэдээллийг тодруулах, нягтлан шалгах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд энэ талаар Зээлдүүлэгч, Мэдээлэл нийлүүлэгч, Үйлчилгээ үзүүлэгчид мэдэгдэх;
    7.9.
    Зээлийн мэдээллийн үйлчилгээний хөлсийг үйлчилгээ үзүүлэгчид төлөх,
    7.10.
    Зээлийн мэдээлэлтэй холбоотой төрийн байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлт, зөвлөмж, шаардлагын дагуу холбогдох мэдээлэл, баримтыг Үйлчилгээ үзүүлэгчид гаргаж өгөх;
    7.11.
    Хэрэглэгч нь зээлийн мэдээллийн лавлагаа болон бусад бүтээгдэхүүнд тусгагдсан өөрийн мэдээлэл буруу ташаа, бүрэн гүйцэд биш болохыг мэдсэн бол энэ тухай Мэдээлэл нийлүүлэгчид мэдэгдэж шаардлагатай өөрчлөлт оруулахыг шаардах;
    7.12.
    Өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас Үйлчилгээ үзүүлэгч болон гуравдагч этгээдэд учруулсан хохирлыг хариуцах;
    7.13.
    Апп-ын талаарх мэдээллийн нууцлалыг ханган ашиглах;
    7.14.
    Апп-ыг хууль бусаар болон зориулалтын бусаар ашигласан тохиолдолд учирсан хохирлыг нөхөн төлөх;
    7.15.
    Хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.
    5.5
  8. 8. Хууль зөрчсөн хэрэглээ (үйлдэл)

    8.1.
    Апп-ыг дараах зорилгоор ашиглахыг хориглоно. Үүнд:
    8.1.1
    хууль зөрчсөн, залилан мэхэлсэн шинжтэй аливаа үйлдэл;
    8.1.2
    хуурамч баримт бичиг ашиглан үйлчилгээний хүсэлт илгээх, үйлчилгээ авахыг завдах;
    8.1.3
    апп-д санаатай болон санамсаргүй байдлаар халдах, хакердах, аппд гэмтэл, саатал учруулах, доголдуулах, хортой код дамжуулах, тараах хэрэгсэл болгон ашиглах, хортой код бүхий файл, мэдээлэл оруулах;
    8.1.4
    бусад үйлчлүүлэгчийн эрхийг зөрчих, апп ашиглахад нь саад учруулах;
    8.1.5
    хууль зөрчсөн, зөрчихийг уриалсан агуулгатай материалыг нийтлэх, илгээх;
    8.1.6
    хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараах.
  9. 9. Үйлчилгээний хөлс, төлбөр

    9.1.
    Хэрэглэгч Апп-ын боломжтой төлбөр тооцооны сувгуудыг ашиглан үйлчилгээний хөлс төлнө.
    9.2.
    Хэрэглэгч болон 9.1-д заасан төлбөр тооцоо хийж буй дундын байгууллагын хооронд үүсэх гүйлгээний шимтгэлтэй холбоотой аливаа асуудлыг Үйлчилгээ үзүүлэгч хариуцахгүй.
  10. 10. Зохиогчийн эрх

    10.1.
    Үйлчилгээ үзүүлэгчээс албан ёсоор бичгээр зөвшөөрөл өгснөөс бусад тохиолдолд апп болон түүний агуулгыг хуулбарлах, дуурайлгахыг хориглоно.
    10.2.
    Үйлчилгээ үзүүлэгчийн апп-ын нэр, лого, эх код, өгөгдлийн бүтэц зохиогчийн эрхээр хамгаалагдана.
  11. 11. Талуудын хариуцлага

    11.1.
    Хэрэглэгчийн алдаатай, дутуу, буруу оруулсан мэдээллээс шалтгаалан Үйлчилгээ үзүүлэгчээс үйлчилгээний хүсэлтийг буцаасан, үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан, үйлчилгээ үзүүлэх хугацаа удааширсан гэх мэт аливаа үр дагавар үүссэн нөхцөлд Үйлчилгээ үзүүлэгч хариуцлага хүлээхгүй.
    11.2.
    Мэдээлэл нийлүүлэгчээс нийлүүлсэн зээлийн мэдээллийн үнэн зөв эсэх, зээлийн мэдээллийн сангийн мэдээллийг ашиглан холбогдох шийдвэр гаргасан болон Мэдээлэл нийлүүлэгчийн нийлүүлсэн алдаатай, буруу ташаа, бүрэн бус мэдээллээс үүдсэн аливаа эрсдэл, хохиролд Үйлчилгээ үзүүлэгч, түүний ажилтан хариуцлага хүлээхгүй;
    11.3.
    Хэрэглэгч хууль бус үйл ажиллагаа явуулсны улмаас бусдад гэм хор учруулсан бол учирсан хохирлыг Хэрэглэгч хариуцан барагдуулна.
  12. 12. Маргаан шийдвэрлэх

    12.1
    Үйлчилгээтэй холбоотой санал, гомдол, асуудал, маргааныг Талууд эв, зүйгээр харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ. Хэрэв шийдвэрлэх боломжгүй бол Монгол Улсын хууль, тогтоомжид заасны дагуу шийдвэрлүүлнэ.
  13. 13. Бусад зүйл

    13.1.
    Хэрэглэгч нь апп-г ашиглахтай холбоотой зааврыг энэхүү апп-д нэвтэрснээр авах боломжтой байна.
    13.2.
    Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлсийн улмаас Үйлчилгээ үзүүлэгч үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд Хэрэглэгчид мэдэгдэх ба Үйлчилгээний нөхцөлд заасан үүрэг гүйцэтгэх хугацаа нь энэхүү нөхцөл байдал үргэлжлэх хугацаагаар хойшлогдоно.
    13.3.
    Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл гэдэгт дайн, зэвсэгт мөргөлдөөн, бослого, гадаадын түрэмгийлэл, хорлон сүйтгэх үйл ажиллагаа, хувьсгал, байгалийн бүх төрлийн гамшиг /хүчтэй салхи шуурга, хар салхи, газар хөдлөлт, хүчтэй давалгаа, үер, цас, зуд, ган гачиг , их хэмжээний бороо, аянга цахилгаан, гал түймэр гэх мэт/, тэсрэлт, дэлбэрэлт, машин, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн эвдрэл, цахилгааны болон интернетийн ноцтой гэмтэл, бүх төрлийн хязгаар хориг, өвчин тахал, хорио цээр, ажил хаялт , төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, хорио, цээр, зэрэг Үйлчилгээ үзүүлэгчийн хүсэл зоригоос үл хамаарах шалтгаануудыг ойлгоно.
    13.4.
    Хэрэглэгч өөрийн нэвтрэх нэр, нэвтрэх нууц үг, нэг удаагийн нууц үгийг ашиглан Үйлчилгээ үзүүлэгчээс санал болгож буй Үйлчилгээний нөхцөлд нэмэлт , өөрчлөлт оруулах гэрээг хүлээн зөвшөөрсөн үйлдэл хийснээр тухайн Үйлчилгээний нөхцөлд нэмэлт , өөрчлөлт оруулах тухай гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурсантай ижил хүчин төгөлдөрт тооцно.
    13.5.
    Хэрэглэгч нь Үйлчилгээ үзүүлэгчийн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлт, гомдлыг [email protected] и-мэйл хаяг болон ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд 75707570 дугаарт холбогдож гаргах боломжтой.
Та дээр дурдсан нөхцөлийг бүрэн уншиж танилцаж, ойлгож, хүлээн зөвшөөрснөө баталж, сайн дурын үндсэн дээр энэхүү Үйлчилгээний нөхцөлийг баталгаажуулж байгаа бол“зөвшөөрөх”сонголтыг хийнэ үү.

Үйлчилгээ үзүүлэгчийн хаяг:

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 2-р хороо, 5 хороолол, Сөүлийн гудамж 10-2 байр, 8 дугаар давхар 801 тоот.

Вэб сайт:www.burenscore.mn
Утас: 75707570, 70187028